Дархан цаазат газарт хамтарсан хяналт шалгалт хийлээ

Дархан цаазат газарт хамтарсан хяналт шалгалт хийлээ

Экологийн цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран Богдхан уулын байгалийн мод, ургамал, түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохитой ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Дархан цаазат газраас байгалийн мод, ургамал, ойн дагалт баялаг буюу хуш модны самарыг түүж бэлтгэхийг хориглодог.
Хяналт шалгалтын хүрээнд дархан цаазат газраас Хуш модны самар түүж бэлтгэсэн, боловсруулсан болон бусад хууль бус үйлдлийг илрүүлсэн тохиолдолд хуульд заасан арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна.

Хэрэв та хуш модны самрыг түүж, бэлтгэх бол 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Харин ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатайгаар судалгаа шинжилгээний зориулалтаар 1 удаа 10 кг, ахуйн зориулалтаар 1 удаа 25 кг хүртэл түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баруун гурван аймгаас Улаанбаатар явах тээврийн хөдөлгөөнийг ТҮР ЗОГСООЛОО 2020-10-20

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд өнөөдөр (2020.10.20) сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо 2020-10-20

Ард иргэдийн анхааралд! 2020-10-20

Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ 2020-10-20

ОХУ-д оршин сууж буй эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд 2020-10-20

Дархан цаазат газарт хамтарсан хяналт шалгалт хийлээ 2020-10-20

Цар тахлын хуульд хяналт тавих Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална 2020-10-20

Ж.Чинбүрэн: 2021 онд багтаж эмийн агентлаг байгуулна 2020-10-20

УИХ-ын гишүүний хуралдаанд оролцох эрхийг 3 хүртэлх удаа хасдаг болно 2020-10-20

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай танилцлаа 2020-10-20

У.Хүрэлсүх: Уул уурхайн олборлолтоос боловсруулалтын үе рүү шилжинэ 2020-10-20