Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, нийслэлийн Ардчилсан намын байрнаас намын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, нийслэлийн Ардчилсан намын байрнаас намын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа.
Энэ үед тэрбээр "Ардчилсан нам бол хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг хүн суртлыг бага байлгах ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлийг бий болгосон буурин дээрээ баттай зогсох ёстой. Ардчилсан намын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээж байна" гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Төрийн сонгуульд оролцоно гэж ойлгож болох уу?
-Энгийн иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Монгол Улсын иргэн байх нь хамгийн өндөр албан тушаал юм.
-Одоо байгаа Ардчилсан намын удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Энэ намын гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэсэн бодолтой байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгатай өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан намд элслээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
-Гишүүний хувьд ажиллана. Эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид босч очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний журмаар энэ намын болон улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно
-Таныг шалгаж байгаа хэрэг юу болсон бэ?
-Явж байгаа хэрэг хэвэрээ явж байгаа.
-Таныг Ардчилсан намын нэр хүндийг унагасан гэж Ардчилсан намын зарим гишүүд хэлдэг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Энэ бол хүмүүсийн үзэл бодлын асуудал би хүндэтгэлтэй хандана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.