Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх саналыг дэмжлээ

Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх саналыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр өглөө (2020.10.22) хуралдаж байна. УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргад дэвшүүлэхээр санал нэгдсэн тухай өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан Тусгаар тогтнолын ордонд яг одоо болж байна. Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэж байна. 

Саналыг МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулсан ба тэрээр "УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том хоёр үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна" гэв. 

Ийн нийслэлийн МАН-ын хороо болон МАН-ын Удирдах зөвлөл хотын даргын асуудлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргад, өдгөө Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар нэр дэвшүүлэхээр санал нэгдэж байгаа нь тодорхой боллоо. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар "МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Манай намын генсек Д.Амарбаясгалан Удирдах зөвлөлийн шийдвэрийг сая танилцууллаа. Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлсэн. Яг одоо санал хураалт явж байна. Заалнаас хүн нэмж нэр дэвшээгүй. Удирдах зөвлөлийн шийдвэр ер нь бол гарчихсан гэж ойлгож болно. Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох юм байна" гэсэн мэдээлэл өгөв. 

Одоо удахгүй МАН-аас хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байгаа бөгөөд хотын даргын томилгоог маргааш болох НИТХ-ын хурлаар батламжлах юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, нийслэлийн Ардчилсан намын байрнаас намын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа. 2020-10-22

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо 2020-10-22

Хилээр орж ирсэн хятад иргэн ӨНДӨР ХАЛУУРСАН тул нутаг буцаажээ 2020-10-22

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. 2020-10-22

БНХАУ-д Монголын ард түмнээс хандивласан 30 мянган толгой хонийг бүрэн хүлээлгэн өглөө 2020-10-22

Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх саналыг дэмжлээ 2020-10-22

О.Лхагвадорж: Импортолж буй барилгын бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж чадахгүй байна 2020-10-22

“Эрдэнэт” үйлдвэр гурван тэрбум гаруй төгрөгөөр 19 машин авчээ 2020-10-22

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагууд жүдо бөхийн аваргаа тодрууллаа 2020-10-22

421 дүгээр нээлттэй хорих ангид 10 ширхэг компьютер хүлээлгэн өглөө 2020-10-22

ХНХЯ программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана 2020-10-22