Хилээр орж ирсэн хятад иргэн ӨНДӨР ХАЛУУРСАН тул нутаг буцаажээ
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан нар өнөөдөр (2020.10.22) мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Налайх, Дарханы замын бүтээн байгуулалтад нэн яаралтай ажиллуулах БНХАУ-ын 74 инженер, техникийн ажилтныг өчигдөр /2020.10.21/ зохих журмын дагуу хяналт шалтгалт хийн, хилээр нэвтрүүлжээ. Тэднийг 21 хоног тусгаарлах юм.
Мөн өдөр БНХАУ-ын 100 ажиллах хүч хилээр орж ирсэх байснаас нэг иргэн 37 хэм хүрч, өндөр халуурсан тул хамт явсан иргэд буюу нийт 26 хүнийг нутаг буцаажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.