Загас олборлодог гадаад ажилчдын цалин 2 дахин нэмэгджээ

Загас олборлодог гадаад ажилчдын цалин 2 дахин нэмэгджээ

Корона 19-ийн улмаас гадаад ажилчид хилээр нэвтрэх боломжгүй байгаатай холбоотойгоор , загас олборлолтын аж ахуйн газрууд ажиллах хүчингүй болж хаагдах хэмжээнд хүрч байна.

 Ажиллах хүчин хомдсоны улмаас загас олборлолтын аж ахуй эрхлэгчдийн хооронд гадаад ажилчдын цалинг хоёр дахин нэмэх гэх мэт эдийн засгийн өрсөлдөөн гарах болжээ.

Тэдний хувьд гэрээний ажилчдыг хайж олоход хэцүү байдаг боловч гэрээ хийсэн гадаад ажилчид хилээр нэвтэрч чадахгүй улмаас ажил эрхлэхэд хүнд байдалд орж байна хэмээн хэллээ.

Өнгөрсөн онд загас олборлолтын салбарт мэргэжлийн бус ажлын визээр Солонгост орж ирсэн 3520 гадаадын иргэн байсан боловч Корона 19 тархсанаас болж энэ оны 3-р сараас хойш нэг ч хүн Солонгост орж ирээгүй байна.

Гадаад ажилчин олоход хэцүү болж байгаа тул загасчдын дунд хүн хүчний эрэлт, нийлүүлэлтийн өрсөлдөөн бий болж зарим өндөр ашиг орлоготой флотууд болон компаниуд сард 2.5 сая орчим вон байсан цалингаа хоёр дахин нэмэгдүүлснээр ажиллах хүчнээ бүрдүүлж байна.

Солонгост оршин сууж буй гадаадын ажилчдын хөдөлмөр эрхлэх хугацааг уртасгах шаардлага улам бүр нэмэгдэж байна хэмээн загас олборлолтын аж ахуйн зүгээс санал дэвшүүлсэн боловч засгийн газар хууль эрх зүйн үндэслэлгүй гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Энэ оны эхний хагаст Солонгос дахь гэрээт гадаад ажилчдын тоо өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас 199.000 болж 10 гаруй хувиар буурчээ.

Эх сурвалж: KBS

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.21. 2020-10-21

БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ 2020-10-21

“Их Дуулга” тэмцээнд Япон, БНСУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ 2020-10-22

Томуугийн вакцин хийлгэсэн таван иргэн нас баржээ 2020-10-22

Сөүлийн Боловсролын газраас Гадаад иргэншилтэй бага, дунд сургуулийн сурагчдад мөнгөн дэмжлэг үзүүлнэ 2020-10-22

Загас олборлодог гадаад ажилчдын цалин 2 дахин нэмэгджээ 2020-10-22

Сөүл хотын захиргаанаас нийтийн тээврийн хэрэгслийн үнийг үе шаттайгаар нэмэх төлөвтэй байна 2020-10-22

БНАСАУ-ын удирдагч Солонгосын дайнд амь үрэгдсэн Хятадын сайн дурынхны дурсгалыг хүндэтгэв 2020-10-22

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн 17 хүн НАС БАРЖЭЭ 2020-10-22

Хойд Солонгос шороон шуургаар дамжин КОРОНАВИРУС орж ирэхээс АЙЖ БАЙНА 2020-10-22

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.23. 2020-10-23