БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн 17 хүн НАС БАРЖЭЭ

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн 17 хүн НАС БАРЖЭЭ

БНСУ-ын Эмнэлгийн холбооноос тус улсад томуугийн вакцин хийсний дараа 17 хүн нас барсантай холбоотойгоор вакцинжуулалтыг 10 дугаар сарын 29 хүртэл түр зогсоохыг зөвлөжээ.

“Одоо хийж байгаа вакцины аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол бий болоод байна. Вакцины аюулгүй байдал, хор хөнөөлийн талаар тодорхой нотлох баримт олж авах хүртэл вакцинжуулалтыг нэг долоо хоногийн турш түр зогсоохыг бид зөвлөж байна” гэж дээрх байгууллагын дарга Чве Дэ Жип хэлжээ. Тэрбээр мөн вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг дахин нарийвчлан шалгах, вакцин үйлдвэрлэх, түгээх үе шатуудад иж бүрэн аудит хийхийг санал болгосон байна.

Аравдугаар сарын 22-ны байдлаар Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 17 тохиолдол бүртгэгджээ. Эхний ийм тохиолдол 10 дугаар сарын 16-нд Инчон хотод бүртгэгдсэн байна. Тус хотод 17 настай, сургуулийн сурагч вакцин хийлгэснийхээ дараа удалгүй нас баржээ. Үүний дараа Сөүл, Кёнги муж болон бусад бүс нутагт ийм тохиолдлууд гарсан байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь хижээл насны хүмүүс аж. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, шалгалтын явцад нас барсан дор хаяж хоёр тохиолдол нь анафилаксийн шоктой холбоотой байж магадгүйг харуулсан бөгөөд энэ нь хамгийн түгээмэл гаж нөлөөнүүдийн нэг юм.

Энэ явдал Өмнөд Солонгосын олон нийтийн дунд түгшүүр төрүүлээд байгаа боловч шалгалтын явцад томуугийн вакцинжуулалт нас баралтын шалтгаан болоогүй болохыг дор хаяж зургаан тохиолдлоор тогтоосон гэж эмч нар мэдэгджээ. Вакцинаас хортой бодис илрээгүй байна.  

Үүний зэрэгцээ БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн захирал Чон Ын Гён нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, нас барсан тохиолдлууд вакцинжуулалттай шууд холбоотой болох нь тогтоогдоогүй тул вакцинжуулалтын хөтөлбөрийг зогсоох шаардлагагүй гэжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Томуугийн вакцин хийлгэсэн таван иргэн нас баржээ 2020-10-22

Сөүлийн Боловсролын газраас Гадаад иргэншилтэй бага, дунд сургуулийн сурагчдад мөнгөн дэмжлэг үзүүлнэ 2020-10-22

Загас олборлодог гадаад ажилчдын цалин 2 дахин нэмэгджээ 2020-10-22

Сөүл хотын захиргаанаас нийтийн тээврийн хэрэгслийн үнийг үе шаттайгаар нэмэх төлөвтэй байна 2020-10-22

БНАСАУ-ын удирдагч Солонгосын дайнд амь үрэгдсэн Хятадын сайн дурынхны дурсгалыг хүндэтгэв 2020-10-22

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн 17 хүн НАС БАРЖЭЭ 2020-10-22

Хойд Солонгос шороон шуургаар дамжин КОРОНАВИРУС орж ирэхээс АЙЖ БАЙНА 2020-10-22

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.23. 2020-10-23

БНСУ-д томуугийн вакцин хийлгэснээс хойш нас барсан хүний тоо 32-д хүрлээ 2020-10-23

Томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг мөрдөн шалгахыг уриалжээ 2020-10-23

БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол ирэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлэх боллоо. 2020-10-24