Хотын даргаар Д.Сумъяабазарыг томилбол УИХ-ын нөхөн сонгууль явагдах уу?

Хотын даргаар Д.Сумъяабазарыг томилбол УИХ-ын нөхөн сонгууль явагдах уу?

Нийслэлийн МАН-ын хорооны тавдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ.

Хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны Удирдах зөвлөлөөс гаргасан Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшигчээр тодруулах саналыг хэлэлцэх юм. Дээрх саналд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрээр Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хүлээн авч байгаад талархал илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нь Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажилладаг. Намын дарга нь Засаг дарга эсхүл Ерөнхий сайд болох намынхаа дүрмийн зарчмыг баримталж дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох шийдвэр гарч Ерөнхий сайд батламжилбал УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шаардлагатай болох юм. УИХ-ын тухай хуульд зааснаар, УИХ-ын гишүүн нь нийтийн албан тушаалыг хавсран гүйцэтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос УИХ-д төлөөлөх нэг мандатад нөхөн сонгууль явуулах болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар, ээлжит болон нөхөн сонгуулийг жил бүрийн зургаа, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт явуулахаар заасан байдаг. Дээрх асуудлыг нийслэлийн МАН-ын хорооны тавдугаар хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, П.Анужин, Н.Учрал нар УИХ-ын гишүүнээр сонгогдож иргэдийг төлөөлж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагууд жүдо бөхийн аваргаа тодрууллаа 2020-10-22

421 дүгээр нээлттэй хорих ангид 10 ширхэг компьютер хүлээлгэн өглөө 2020-10-22

ХНХЯ программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана 2020-10-22

ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэлийг улираан сонголоо 2020-10-22

Прокурорын байгууллагаас “Мазаалайг хамгаалъя” аян зохион байгуулж байна 2020-10-22

Хотын даргаар Д.Сумъяабазарыг томилбол УИХ-ын нөхөн сонгууль явагдах уу? 2020-10-22

НҮБ-ын өдөр-НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэв 2020-10-22

БНХАУ-ын захиалгат нислэгийн үеэр ТАВАН зорчигчоос КОРОНАВИРУС илэрсэн 2020-10-22

Монгол эмч нар ЭРХТЭН ХАДГАЛАХ мэс заслыг амжилттай хийлээ 2020-10-22

Шүүхээс Ш.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарын хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. 2020-10-22

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тунхаг гаргалаа 2020-10-22