Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагууд жүдо бөхийн аваргаа тодрууллаа
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын энэ оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн "Хүч" спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 33 байгууллагын 210 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрт Эргүүл хамгаалалтын газар, хоёрдугаар байрт Дотоодын цэргийн 805-р анги, гутгаар байрт Тээврийн цагдаагийн алба шалгарсан юм.
Шилдэг тамирчнаар Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч, Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн дэд хурандаа, Х.Батхишиг, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын албан хаагч, Цагдаагийн дэд ахлах Д.Энхбат нар шалгарлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.