ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэлийг улираан сонголоо

ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэлийг улираан сонголоо

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Их чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж, одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг улираан сонгохоор боллоо.

Их чуулганы гишүүн 58 академич байдгаар өнөөдрийн хуралдаанд 49 академич оролцож, 47 нь одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд санал өгчээ.

Ээлжит Их чуулганы үеэр өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн юм.

Шинжлэх ухааны академийн санхүүжилт 2016 онтой харьцуулахад санхүүжилт хоёр дахин, орлого 3.6 дахин нэмэгджээ. Тодруулбал санхүүжилт 2016 онд 14.4 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 23.6 тэрбум төгрөгт хүрчээ.

“Шинжлэх ухаанд хандах хандлага өнгөрсөн дөрвөн жилд өөрчлөгдсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Хууль эрх зүйн орчинг тодорхой болгох тал дээр ч анхаарч ажиллалаа. Бүтэц, бүрэлдэхүүн, хүний нөөц, цалин урамшуулал дээр анхаарах зүйлүүд бий” гэж Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ онцолсон юм.

Шинжлэх ухааны ерөнхийлөгч Д.Рэгдэл ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх тухай мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

О.Лхагвадорж: Импортолж буй барилгын бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж чадахгүй байна 2020-10-22

“Эрдэнэт” үйлдвэр гурван тэрбум гаруй төгрөгөөр 19 машин авчээ 2020-10-22

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагууд жүдо бөхийн аваргаа тодрууллаа 2020-10-22

421 дүгээр нээлттэй хорих ангид 10 ширхэг компьютер хүлээлгэн өглөө 2020-10-22

ХНХЯ программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана 2020-10-22

ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэлийг улираан сонголоо 2020-10-22

Прокурорын байгууллагаас “Мазаалайг хамгаалъя” аян зохион байгуулж байна 2020-10-22

Хотын даргаар Д.Сумъяабазарыг томилбол УИХ-ын нөхөн сонгууль явагдах уу? 2020-10-22

НҮБ-ын өдөр-НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэв 2020-10-22

БНХАУ-ын захиалгат нислэгийн үеэр ТАВАН зорчигчоос КОРОНАВИРУС илэрсэн 2020-10-22

Монгол эмч нар ЭРХТЭН ХАДГАЛАХ мэс заслыг амжилттай хийлээ 2020-10-22