БНСУ-д томуугийн вакцин хийлгэснээс хойш нас барсан хүний тоо 32-д хүрлээ
БНСУ-д томуугийн вакцин хийлгэснээс хойш нас барсан хүний тоо 32-д хүрлээ гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний агентлагийн мэдээллээр, тус улсад томуугийн эсрэг вакцин хийлгэсэн 13 хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Анхны тохиолдол энэ сарын 16-нд Инчон хотод бүртгэгджээ. Ахлах ангийн 17 настай сурагч вакцин хийлгэснээс хойш удалгүй эндсэн байна. Түүнээс хойш Сөүл, Кёнги зэрэг мужуудад вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан тохиолдлууд гарчээ. Эдгээрээс ихэнх нь өндөр настнууд байсан аж.
Шалгалтын дүнд хоёр тохиолдол нь томуугийн вакцин хийлгэхэд элбэг тохиодог анафилаксийн шок буюу харшлын урвалтай холбоотой болох нь тогтоогджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Анагаах ухааны холбоо энэ сарын 29-нийг хүртэл вакцинжуулалтыг түр зогсоох зөвлөмж гаргасан. Мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, эндэгдлийн зургаан тохиолдол нь томуугийн вакцинтай шууд холбоогүй гэнэ. Мөн вакцинд хорт бодис илрээгүй байна.
Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний агентлагийн тэргүүн Чон Ын Гёний мэдээлснээр, вакцинжуулалтад нийт 13 сая орчим хүн хамрагджээ. Ройтерс агентлагийн мэдээллээр, тус улс 30 сая хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байсан бөгөөд эдгээрээс 19 сая хүнд үнэгүй вакцин хийлгэхээр төлөвлөж байжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгосын эрх баригчид томуугийн эсрэг таван сая тун вакцин хадгалалтын горим зөрчсөн гэдгийг илрүүлсэн ч энэ нь вакцины чанар, үйлчилгээнд нөлөөлөөгүй гэж үзсэн байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.