Томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг мөрдөн шалгахыг уриалжээ
Томуугийн вакцин хийлгэсний дараа бүртгэгдсэн нас барсан тохиолдлуудыг эрх баригчид бүрэн шалгах хэрэгтэй хэмээн БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгджээ.
“Засгийн газар томуугийн вакцинжуулалт, нас баралт хоорондын учир шалтгааныг нарийвчлан, ил тод шалгаж, үр дүнг нь даруй мэдэгдэх ёстой” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Нас барсан тохиолдлууд томуугийн вакцинтай холбоотой гэх баталгааг хараахан илрүүлээгүй гэдгээ шинжээчид мэдэгдсэн хэдий ч болсон зүйл ард иргэдийг ихээхэн түгшээж байна гэдгийг Чон Се Гюн цохон тэмдэглэжээ.
Эрх баригчдын мэдэгдсэнээр, 10 дугаар сарын 16-наас хойш томуугийн вакцин хийлгэснийхээ дараа нас барсан 30 тохиолдол бүртгэгджээ. Анхны тохиолдол Инчон хотод 17 настай дунд сургуулийн сурагч нас барах үед бүртгэгджээ. Цаашлаа Сөүл хот, Кёнгидо муж болон бусад бүс нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь настай хүмүүс байсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.