Хуавэй компани оны эхний есөн сард 671 тэрбум юанийн орлого олжээ

Хуавэй компани оны эхний есөн сард 671 тэрбум юанийн орлого олжээ

Хятадын харилцаа холбооны тэргүүлэгч Хуавэй компани энэ оны эхний гурван улирлын санхүүгийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Энэ оны эхний гурван улирлын байдлаар тус компанийн борлуулалтын орлого 671.3 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар, цэвэр ашгийн хэмжээ 8 хувиар тус тус өссөн үзүүлэлт болсон байна.

Оны эхний гурван улирлын байдлаарх санхүүгийн үзүүлэлт нь урьдчилан таамаглаж байсан хүлээлттэй нийцэж байгаа талаар компаниас дурджээ. Мөн дараагийн шатанд тус компани хиймэл оюун ухаан, cloud, 5G, тооцоолох зэрэг бусад төрлийн ICT технологийн чадавхыг бүрэн ашиглаж, хамтран ажиллагч түншүүдээ хувилбар дээр суурилсан шийдлүүдээр хангах, хөгжиж буй салбаруудын хэрэглээний программуудыг хөгжүүлэх, 5G сүлжээний ногдол ашгийг тараах, аж ахуйн нэгжүүдэд арилжааны амжилтад хүрэхэд нь туслах, засгийн газарт аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард иргэдэд ашиг тусаа өгөх, засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилт тавьжээ.

 Хуавэй компани хамгийн сүүлийн үеийн Mate 40 гар утсаа олон нийтэд өчигдөрхөн танилцуулсан.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.