Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад  төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав.

Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.
Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо

Нийслэлийн ИТХ дах МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов.  

Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс хурлын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.47 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулсан юм.
 Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож,  

  1. Ж.Батбаясгалан
  2. Р.Дагва
  3. Ж.Алдаржавхлан
  4. Б.Пүрэвдагва
  5. С.Даваасүрэн
  6. М.Халиунбат
  7. Б.Мөнхбат
  8. Н.Баярчимэг
  9. Д.Энхтуяа
  10. Д.Бадарсан
  11. Д.Гантулга     нарыг сонголоо. Нийслэлийн ИТХ-ын  анхдугаар хуралдаан үргэлжилж байна

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.