Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦИЙН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина

Уул уурхай, түүхий эдийн талаар дагнан мэдээлдэг Seeking Alpha цахим хуудас Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт “Оюу Толгой”-н цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг өргөн барихад бэлэн болсон тухай мэдээллээ.
Рио Тинто компани ойрын хугацаанд бэлэн болсон ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барих юм байна.
Тавантолгойн нүүрсний ордод барих 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг 924 сая ам.доллароор тооцож, Рио Тинто компани 2020-2022 он хүртэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгахаар болжээ.
Одоогийн байдлаар “Оюу Толгой” компани эрчим хүчний хэрэглээгээ БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Баруун дамжуулах шугам”-аас авч байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” компани 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ” байгуулж, гарын үсэг зурж байсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.