Ш.Батхүүгээс 140,011,117,267 төгрөгийг гаргуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэжээ.
АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Жаст"-ын Ш.Батхүүг гэм буруутай гэж үзэн, найман жилийн хорих ял оноосон. Харин Г.Алтан болон түүний хүүд холбогдох хэргийг цагаатгах шийдвэрийг гаргасан билээ.
Түүнчлэн шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ш.Батхүүгээс Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 140,011,117,267 төгрөгийг гаргуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.