Хятадын найруулагч гэр бүлтэйгээ хамт коронавирусээр нас баржээ
Хятадын кино найруулагч Чанг Кай болон гэр бүлийнх нь гурван гишүүн коронавирусийн халдвараар нас барсан байна.
Эхлээд Чангийн аав халдвар авсан ч Уханьд ямар ч эмнэлэг аавыг нь хүлээж аваагүй байна.
Чанг нас барахынхаа өмнө өдрийн тэмдэглэл хөтөлж байсан бөгөөд энэ тэмдэглэл одоо Хятадын цахим ертөнцөд шуугиан тарьж эхэллээ.
Тэмдэглэлд “Аав халуурч, ханиалган, амьсгалахад хэцүү байна гэж ярьж байна. Түүнийг эмнэлэгт аваачих гэж хотоор явсан ч ор олдсонгүй” гэж бичсэн байв.
Тэмдэглэлээс үзэхэд аав нь нэгдүгээр сарын 25-нд амьсгал хураажээ.
Тэдний гэр бүлээс халдвар авсан эхний хүн аав нь байсан ба эмнэлгийн ор олдоогүйгээс гэртээ буцаж ирснээр бүгд коронавирусийн халдварт нэрвэгджээ.
Аавынх нь дараа ээж нь нас барсан бол эгч нь аав, ээжээ асарч байгаад ээжээсээ хойш хэдхэн цагийн дараа мөн амьсгал хураасан байна.
Харин Кай хоёрдугаар сарын 14-нд халдвараар нас баржээ. Чанг Кай 55 настай байлаа. Тэр Хятадад төдийгүй олон улсад алдартай найруулагч юм.
Чанг Кай сүүлийн жилүүдэд “Hubei Film Studios” кино студийн гадаад харилцааны хэлтэст ажиллаж байжээ.
Түүний гэр бүлээс Чангийн эхнэр л амьд үлдсэн ч одоо эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа тул амьд гарах найдвар тун бага байгаа гэнэ..
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.