Цагдаагийн байгууллагаас 3815 аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлжээ

Цагдаагийн байгууллагаас 3815 аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамж хэрэгжиж эхэлсэн өдрөөс буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл Нийслэлийн цагдаагийн удирдах газраас давхардсан тоогоор цагдаагийн 6070 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан 3228, караоке 28745, их, дээд сургууль 475, ерөнхий боловсролын сургууль 720, цэцэрлэг 932, цахим тоглоомын газар 1569, амралтын газар 186, МСҮТөв 52, үзвэр үйлчилгээний газар 291, биеийн тамир спортын байгууллага 264, жолооны курс 248 газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ.

Түүнчлэн хүүхдийн тоглоомын төв 70, нийт 11375 байгууллага, аж ахуйн нэгж шалгалтад хамрагдаж, 3815 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл шаардлага хүргүүлснээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан 6, цагийн хуваарь зөрчиж үйл ажиллагаа явуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх 52, цахим тоглоом 23, автомат тоглоом хоёр нийт 82 зөрчлийг илрүүлэн холбогдох шалгалтыг явуулж байна.

Тухайлбал, энэ сарын 17,18-нд Баянгол дүүргийн 17-р хороо "Хар алмаз" төвийн 5 давхарт байрлах цахим тоглоомын газар, Сүхбаатар дүүргийн 6-р хороо "МБ" цахим тоглоомын газар, Сүхбаатар дүүргийн 3 хороо Сөүл плаза төвийн 8 давхрын Типси-100 ресторан, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Ред" караоке тус тус захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байсныг материалжуулан шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.