МИАТ Бангкок, Токиогийн зарим нислэгээ цуцаллаа

Шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор МИАТ компани зорчигчийн урсгал буурсан тул Тайландын Вант Улсын Бангкок болон Япон Улсын Токио хотын зарим нислэгүүдээ цуцаллаа.
Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:
2020 оны хоёрдугаар сарын 22, 29-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд
Улаанбаатар –Токио-Улаанбаатар чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:
2020 оны хоёрдугаар сарын 23, гуравдугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд
Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999-д хандан авах боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.