“Diamond Princess” хөлөг онгоцноос зорчигчдын хоёр дахь хэсгийг өнөөдөр буулгана
ТОКИО. /NHK/. Японы Канагава мужийн Ёкохама хотын боомтод шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас хөл хорионд байсан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцноос зорчигчдын хоёр дахь хэсгийг пүрэв гарагт буулгана. Уг хөлөг онгоцон дээр коронавирусний халдвар авсан хүний 621 хүрчээ.
“14 хоногийн турш хөл хорионд байсан аяллын хөлөг онгоцноос шинжилгээний хариу нь сөрөг гарсан, халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг лхагва гарагаас буулгаж эхэлнэ” гэж Японы Эрүүл мэндийн яам мэдэгдсэн юм. Өчигдөр хөлөг онгоцноос 443 хүнийг буулгасны 90 орчим хувь Японы иргэд байсан бол пүрэв гарагт 500 орчим хүнийг буулгахаар төлөвлөж байгаагийн тэн хагас орчим хувийг гадаадын иргэд эзлэх ажээ.
“Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдын дийлэнхийг баасан гараг гэхэд буулгахаар төлөвлөж байна. Харин халдвар авсан зорчигчидтой нэг бүхээгт байсан хүмүүсийн шинжилгээ хариу сөрөг гарсныг үл харгалзан хөлөг онгоцон дээр дахин 14 хоног байлгах юм.
Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид гэртээ харьсан хүмүүсийн биеийн байдлыг хэд хоногийн турш хянахаар төлөвлөж байна. Мөн хөлгийн багийн гишүүдийн буух эсэхийг хөлөг онгоцыг хариуцсан компани шийдвэрлэх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.