Монгол Улсад Солонгос хэлний сургалтын төслийг өргөжүүлнэ
БНСУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан “King Sejong” хүрээлэн Монгол Улсад Солонгос хэл, соёлыг дэлгэрүүлэх төслөө өргөжүүлэхээр болжээ.
“King Sejong” хүрээлэнгийн мэдээлснээр, Монголын нийслэл Улаанбаатар хотоос автомашинаар явахад 10 цаг орчмын зайтай томоохон хот болох Эрдэнэтэд хөтөлбөрөө өргөжүүлэхэд түлхүү анхаарах ажээ.
“Солонгос хэлийн сургалтын төвүүдийн дийлэнх нь Улаанбаатарт байдаг тул орон нутагт амьдардаг суралцагчдад хүндрэлтэй байдаг” гэж “King Sejong” хүрээлэн мэдээлжээ.
Уг хүрээлэн Эрдэнэт дэх төрийн өмчит МСҮТ-тэй хамтран Солонгос хэлний анхан шатны хичээл заахыг санал болгох бөгөөд Солонгос хэлний нэг багш таван дунд, ахлах сургуульд хичээл заах ажээ.
Мөн “King Sejong” хоёр орон дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан Улаанбаатарт эрдэм шинжилгээний семинар зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаанд академи, Засгийн газрын 120 гаруй төлөөлөгч оролцож, хоёр орны харилцааны түүх болон хэл, соёлын талаар хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.