Монгол-Өмнөд Солонгос 2021 оноос харилцан тарифын хөнгөлөлт эдэлнэ

Монгол-Өмнөд Солонгос 2021 оноос харилцан тарифын хөнгөлөлт эдэлнэ

Монгол Улс Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсонтой холбоотойгоор Монгол-Өмнөд Солонгосын хооронд харилцан тарифын хөнгөлөлт үйлчлэхээр болсныг мэдээллийн Ёнхап агентлаг мэдээллээ.

Тарифын харилцан хөнгөлөлт 2021 оноо хэрэгжиж эхлэх аж.

Ингэснээр Өмнөд Солонгос улс 2797 нэр төрлийн барааны гаалийн татварыг дунджаар 33.4 хувиар бууруулах бол Монгол Улс 366 нэр төрлийн барааны гаалийн татварыг дунджаар 24.2 хувиар бууруулах юм байна.

Дээрх хэлэлцээрт нэгдэн орсноор хоёр улсын худалдаг урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлэх боломж бүрдсэнийг Өмнөд Солонгосын худалдааны яамнаас онцоллоо.

Эх сурвалж: YNA

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.