Бүх Хятадын нийт хүн амын ерөнхий тооллого эхэлжээ
Бүх Хятадын нийт хүн амын ерөнхий тооллого арван жилийн дараа эхэлж байна. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, хүн амын тооллогын мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийхэд хоёр жил орчмын хугацаа шаардагдана.
Хүн ам зүйн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл цуглуулах ажилд долоон сая гаруй хүн оролцох бөгөөд 12 дугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх аж.
Судалгааны ажлын хүрээнд БНХАУ-ын нийт хүн амын тоог тодруулахаас гадна, хүйсийн харьцаа, ажил эрхлэлт, боловсрол, насны талаарх мэдээллийг цуглуулахаар төлөвлөжээ. Тооллогын үеэр зөвхөн БНХАУ-ын иргэд төдийгүй тус улсад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч буй гадаадын иргэдийн мэдээллийг цуглуулна.
1953, 1964, 1982, 1990, 2000 болон 2010 онд Бүх Хятадын нийт хүн амын ерөнхий тооллогыг явуулж байжээ. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, Хятадын хүн ам өнгөрсөн онд 5.3 саяар өсөж, 1 тэрбум 395 сая болсон байна. Энэ үзүүлэлтэд тус улсын засаг захиргааны тусгай бүсүүд болох Хонконг, Макао болон Тайванийн хүн амын тоог оруулаагүй байна.
ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/241450
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.