ДЭМБ: Тархалтыг зогсоож болохыг харуулсан Монголын ард түмэнд баярлалаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) “COVID-19”-ийн халдвартай Монгол Улсын тэмцэж буй туршлага, хариу арга хэмжээний талаар баримтат кино бүтээснээ өчигдөр (2020.11.02) дэлхий нийтийн хүртээл болгосон билээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус баримтат кино бүтээсэнтэй холбогдуулан "COVID19-ын эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Гебрейесусын вирус халдварласан хүнтэй уулзсан тул аюулгүй байдлыг харгалзан түүнийг тусгаарлажээ. Түүний оролцсон хуралд хамт байсан нэгэн хүнээс халдвар илэрсэн нь ийнхүү ДЭМБ-ын захиралыг тусгаарласан байна. ДЭМБ-ийн эрүүл мэндийн салбар нэгжээс түүний мейл болон гар утас руу захидал илгээн гэртээ тусгаарлагдахыг зөвлөжээ. Одоогоор түүнээс шинжилгээ авсан бөгөөд Монголын цагаар маргааш өглөө хариу нь гарах аж.
“Хэдийгээр надаас коронавируст халдварын шинж тэмдэг илрээгүй ч ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу өөрийг тусгаарлаж, гэрээсээ ажлаа удирдан явуулахаар боллоо” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейесус твиттер хуудаснаа жиргэжээ. Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээс харвал дэлхий даяар коронавируст халдварын 46.5 сая тохиолдол бүртгэгдэж, 1.2 сая хүн эндээд байна.
БАРИМТАТ КИНО: Коронавируст халдвартай тэмцэж байгаа Монгол Улсын туршлагаас энэхүү богино хэмжээний баримтат кино бүтжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.