Австрид болсон халдлагын улмаас гурван хүн амиа алджээ
Австрийн нийслэл Вена хотод болсон террорист халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 15 хүн шархадсан байна гэж тус улсын Дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдээллээ.
Уг халдлагын улмаас нэг хүн амиа алдсан гэж цагдаа нар өмнө нь мэдээлээд байсан юм.
“Амиа алдагсдын хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүн байсан. Мөн 15 хүн хүнд шархадсаны дунд нэг цагдаагийн ажилтан байна. Халдлага үйлдсэн этгээдүүдийн нэгийг цагдаа нар буудан устгасан” гэж Вена хотын Цагдаагийн газраас мэдээлжээ.
Даваа гаргийн орой Вена хотын төвд зэвсэглэсэн этгээдүүд зургаан газарт гал нээжээ. Австрийн эрх баригчид уг халдлагыг “террорист халдлага” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
К.Нехаммер Австрид сүүлийн хэдэн арван жилд үйлдэгдээгүй уг халдлагын ард наад зах нь нэг “лалын террорист” байгаа гэж үзэж буйгаа өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.