Японд цар тахлын улмаас агаарын тээврийн компаниудын түлшний татварыг бууруулахаар төлөвлөж байна

Японд цар тахлын улмаас агаарын тээврийн компаниудын түлшний татварыг бууруулахаар төлөвлөж байна

Японы Төрийн газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам тус улсад шинэ коронавирусний халдвар тархсанаас болж алдагдал хүлээсэн агаарын тээврийн компаниудын шатахууны татварыг бууруулахаар төлөвлөж байна.

Дээрх татварын орлогыг Японы нисэх онгоцны буудлуудыг тоноглоход ашигладаг аж. Үүнтэй холбогдуулан тус яам бууруулж болох доод хязгаарыг тогтоохоор төлөвлөж байна гэж “NHK” телевиз мэдээлжээ.

Японы Засгийн наймдугаар сараас хоёрдугаар сарын хооронд агаарын тээврийн компаниудын нисэх онгоцны буудал ашигласны төлбөрийг 45 хувиар бууруулсныг тус улсын Төрийн газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Акаби Казуёши 10 дугаар сарын 16-нд мэдэгдсэн байна.

Цар тахлын улмаас Японы агаарын тээврийн томоохон компани болох “Japan Airlines” 2020 оны санхүүгийн жилд /2021 оны гуравдугаар сарын 31-нд дуусгавар болно/ 240-270 тэрбум иен буюу одоогийн ханшаар 2.2-2.5 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээх төлөвтэй байгаа юм. Харин “All Nippon Airways” компанийн алдагдал 510 тэрбум иен буюу 5 тэрбум орчим ам.долларт хүрч магадгүй байна.

ЭХ СУРВАЛЖ:https://montsame.mn/mn/read/241682

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.