БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа

БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа

БНСУ-д “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан гурван оронтой тоонд хүрч нэмэгдлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээллээ.

БНСУ-д пүрэв гарагт халдварын 125 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан нийт хүний тоо 27050-д хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 108 нь дотоодод халдварласан бөгөөд ийм тохиолдлын тоо 10 дугаар сарын 23-наас /138/ хойш өдөрт хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч буй нь энэ юм.

Сүүлийн үед халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй нь ахмад настнуудын асрамжийн газар, эмнэлэгүүдтэй холбоотой боловч гэр бүл, найз нөхдийн уулзалт зэрэг цөөн хүний цугларалтын үеэр халдвар тархсан тохиолдлууд ч мөн бүртгэгдэж байна.

БНСУ-д сүүлийн хоёр долоо хоногт өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 100 орчимд хэлбэлзэж байсны дийлэнх нь Сөүл хотын бүсэд бүртгэгджээ.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сүнсний баярын үдэшлэгүүдтэй холбоотой халдварын тохиолдлууд илэрч болзошгүй тул эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сонор сэрэмжтэй ажилласан хэвээр байна. БНСУ-д пүрэв гарагт бүртгэгдсэн дотоодод халдварласан тохиолдлуудын 46 нь Сөүлд, 23 нь нийслэл хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид, гурав нь Инчеон хотод илэрчээ. Үүнээс гадна “Samsung” компанийн тэргүүн агсан Ли Кун Хигийн оршуулах ёслолыг эмнэлгээс сурвалжилсан сэтгүүлчээс халдвар илэрсэн тул нийслэлд халдвар авсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байна. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, 10 дугаар сарын 26-нд болсон уг ажиллагаанд улстөрчид, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, бизнесийн салбарын манлайлагчид, сэтгүүлчид зэрэг 1000 гаруй хүн оролцсон бөгөөд коронавирусний шинжилгээ өгөхийг тэдэнд уриалжээ. БНСУ-д өнөөдрийн байдлаар 27050 хүн халдвар авснаас 24735 хүн эдгэрч, 475 хүн нас баржээ. Мөн коронавирусээр халдварласан 51 хүний биеийн байдал хүнд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсад Солонгос хэлний сургалтын төслийг өргөжүүлнэ 2020-11-03

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 118-аар нэмэгдэж нийт 26925-д хүрэв. 2020-11-04

БНАСАУ-д “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй 2020-11-04

БНАСАУ тусгай хамгаалалтгүй байсан хил дээр мина суурилуулжээ. 2020-11-04

БНАСАУ-д олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ 2020-11-05

БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа 2020-11-05

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 145-аар нэмэгдэж нийт 27195-д хүрэв. 2020-11-06

"НЭГ ХОРОМ ЗӨВ ЭРГЭЛТ" Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ 2020-11-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 126-аар нэмэгдэж нийт 27553-д хүрэв 2020-11-09

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 101 тохиолдол бүртгэгджээ 2020-11-10

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 146-аар нэмэгдэж нийт 27799-д хүрэв. 2020-11-11