Бурханд мөргөсний ачаар Индонезид коронавирус илрээгүй гэв

Бурханд мөргөсний ачаар Индонезид коронавирус илрээгүй гэв

Индонезийн Эрүүл мэндийн сайд Тереван Агус Путрано улс оронд нь коронавирусийн халдвар нэг ч илрээгүйг ихэд баяртайгаар мэдэгдлээ.

“South China Morning Post”-д ярилцлага өгөхдөө эрхэм сайд “Халдварт эзлэгдсэн Хятадтай нэг тивд оршиж байгаа улс гэхэд манайд нэг ч халдвар илэрсэнгүй. Энэ бол бидний мөргөлийн ач, Бурханы тус дэмжлэг билээ. Бурхан индонезчуудыг хамгаалж байна” гэж ярьсан юм.

Индонезид нэг ч халдвар гараагүй нь олон улсын сэжгийг төрүүлж байгаа. Учир нь тус улстай хил залгаа улсуудад халдвар их байгаа. Коронавирусийг судалж байгаа Харвардын их сургуулийн эрдэмтэд Индонезид халдвар гарсан байх ёстой, энэ талаар ДЭМБ-д мэдээлэх үүрэгтэй гэж анхааруулсан.

Хариуд нь Эрүүл мэндийн сайд Тереван Агус Путрано эрдэмтдийг өөрийн биеэр Индонезид ирж, шинжилгээ хийхийг уриалжээ.

Энэ сарын дундуур Индонезийн Засгийн газраас Хятадын Ухань хотоос 238 иргэнээ татаж авсан. Тэднийг Натуна арал дээр тусгаарлан, шалгахад бүгд эрүүл гарсан байна. Мөн 62 сэжигтэй тохиолдол илэрсэн ч нэг нь ч батлагдаагүй ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье 2020-02-20

Хубэй муж руу эмнэлгийн 32 мянга гаруй ажилтныг илгээжээ 2020-02-20

Японы хоёр түшмэл аяллын хөлөг онгоц дээр коронавирусний халдвар авчээ 2020-02-20

Германы Ханау хотод гал нээсэн этгээд буруугаа хүлээсэн захидал, дүрс бичлэг үлдээжээ 2020-02-20

IPO наашилсан энэ үед “Эрдэнэс-Тавантолгой” эрүүл ЗАСАГЛАЛТАЙ гэдгээ харууллаа 2020-02-20

Бурханд мөргөсний ачаар Индонезид коронавирус илрээгүй гэв 2020-02-20

Biznetwork.mn: 2019 оны цалин хөлсний нарийвчилсан судалгааг гаргалаа 2020-02-20

У.Хүрэлсүх: Тайвширч болохгүй, халдварыг эрсдэлгүй давах хэрэгтэй 2020-02-20

Хот руу орж, гарах хөдөлгөөнийг АВТОМАТ СИСТЕМЭЭР хянаж эхэллээ 2020-02-20

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлнэ 2020-02-20

Нүүрсний тээврийг ирэх сарын 2-ноос ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ чиглэл өглөө 2020-02-20