БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 101 тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 101 тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д улирлын томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 101 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь өндөр настай хүмүүс байсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээллээ.

Томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан олон тохиолдол бүртгэгдсэн нь олон нийтийг сандаргасан юм. Гэвч Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, нийт тохиолдлоос 97 хүний нас барсан шалтгаан нь томуугийн вакцинтай бараг хамааралгүй байжээ. Харин үлдсэн дөрвөн тохиолдлыг үргэлжлүүлэн судалж байгаа ажээ.

Нас барсан хүмүүсийн 84 нь 70-аас дээш настай, ес нь 60 гаруй настай, найм нь 60-аас доош настай байсан гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн байна.

Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд томуугийн вакцин болон нас барсан тохиолдлуудын хооронд шууд холбоо хамаарал тогтоогоогүй тул коронавирусний цар тахал дэгдсэн энэ цаг үед өвлийн улирал эхлэхээс өмнө вакцинжуулалтад хамрагдахыг иргэдэд уриалжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-д олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ 2020-11-05

БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа 2020-11-05

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 145-аар нэмэгдэж нийт 27195-д хүрэв. 2020-11-06

"НЭГ ХОРОМ ЗӨВ ЭРГЭЛТ" Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ 2020-11-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 126-аар нэмэгдэж нийт 27553-д хүрэв 2020-11-09

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 101 тохиолдол бүртгэгджээ 2020-11-10

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 146-аар нэмэгдэж нийт 27799-д хүрэв. 2020-11-11

Мүн Жэ Ин ойрын хугацаанд Жо Байдентай утсаар ярина 2020-11-11

СӨҮЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГҮҮДИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАВ 2020-11-12

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Жо Байдентай утсаар ярьж, баяр хүргэлээ 2020-11-12

БНСУ-д маск зүүгээгүй иргэдэд 100.000 воны торгууль оногдуулна. 2020-11-12