ШУУРХАЙ: Ногоон даваа боогдож, 200 гаруй автомашин түгжирчээ

ШУУРХАЙ: Ногоон даваа боогдож, 200 гаруй автомашин түгжирчээ

Улаанбаатар хотоос 80 км-т Төв аймгийн нутаг Ногоон давааны замд их хэмжээний хальтиргаа гулгаа үүсэж, цасан шуурга шууран, үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй, хоёр талаасаа боогдож байгаа тул дээрх чиглэлийн автозамаар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, Ногоон давааны зам цасан шуурганд боогдож, одоогийн байдлаар 200 гаруй автомашин түгжирсэн байдалтай байна гэж Төв аймгийн Онцгой газрын байдлын газраас мэдээллээ.

Иймд, цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж байгаа тул ард иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аян замд гарахгүй байхыг зөвлөж байна. Мөн Малчид малаа ойр бэлчээх, бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэн, ахмад настныг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, малдаа явсан болон зайлшгүй шалтгаанаар аян замд гарсан бол ар гэртэйгээ холбоотой байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.