БНСУ-д маск зүүгээгүй иргэдэд 100.000 воны торгууль оногдуулна.

БНСУ-д маск зүүгээгүй иргэдэд 100.000 воны торгууль оногдуулна.

БНСУ-ын эрх баригчид олон нийтийн газар болон тээврийн хэрэгсэл дотор амны хаалт зүүгээгүй эсвэл буруу зүүсэн иргэдийг баасан гаргаас эхлэн торгохоор болжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу торгуулийн хэмжээ 100 мянган вон буюу 95 ам.доллар байх аж.

Нийтийн тээвэр, эмнэлэг болон олон нийтийн бусад газраас гадна халдвар авах эрсдэлтэй ажлын байранд, тухайлбал дуудлагын төв, түгээлт, ложистикийн төвүүд, спортын битүү байгууламжууд, мөн 500 гаруй хүн оролцсон арга хэмжээний үеэр амны хаалт заавал зүүх шаардлагатай. Үүний зэрэгцээ эрх баригчид ерөнхийдөө иргэддээ гэрээсээ хамгаалалтын хэрэгсэлгүй огт гарахгүй байхыг зөвлөж байна.

Зөвхөн аэрозолийн тоосонцох хамгийн бага хэмжээгээр агуулагдсан амны хаалтууд хэрэглэхийг зөвшөөрчээ. Үүнд  мэс заслын амны хаалт, Хүнс, эмийн аюулгүй байдлын үндэсний газраас батлагдсан KF94/KF80 ба KF-AD амны хаалтууд орно. Ийм амны хаалтууд байхгүй тохиолдолд хамар амыг бүрэн хаасан даавуун болон нэг удаагийн амны хаалтыг хэрэглэхийг зөвшөөрчээ.

Торон материалаар хийсэн болон хавхлагатай маск халдвар тархахаас сэргийлж чаддаггүй учир хэрэглэхийг хоригложээ. Мөн нүүрээ хувцас, хүзүүний алчуур, ороолтоороо хааж болохгүй.

БНСУ дахь коронавирусний нөхцөл байдал

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний газраас мэдээлснээр, энэ сарын 11-ний өдөр тус улсад коронавирусний  халдварын 143 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 27942-т хүрч, 487 хүн нас баржээ. Нэг хоногийн дотор 138 хүн эмчилгээгээ дуусгаснаар эдгэрсэн нийт хүний тоо 25404 болсон байна. Одоогийн байдлаар 2008 хүн эмчлүүлж байгаагийн 54-ийнх нь биеийн байдал хүндэвтэр, хүнд байгаа аж.  

Одоогийн байдлаар Өмнөд Солонгос даяар “нийгэмд зай барих” таван түвшний дэглэмийн хамгийн доод буюу нэгдүгээр түвшний дэглэм хэрэгжиж байгаа юм. Зөвхөн Чонан хот болон Чүнчон-Намдо мужийн Асан хот, Гангвон-До мужийн Вонжу хот, Жолланам-До мужийн Сунчон хотод л хоорондоо 1.5 метрийн зай барих дэглэм хэрэгжиж байна. Энэ журамд олон нийтийн болон боловсролын байгууллагууд, мөн кафе, зоогийн газруудын үйл ажиллагаанд илүү хязгаарлалт хийхээр заажээ.

Одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн үед шинэ халдварын тоо 100-аас буурахгүй байгаа учир  1.5 метрийн зай барих дэглэмийг орон даяар хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэж байгаа аж.

Сүүлийн хоёр долоо хоногт илэрсэн шинэ тохиолдлуудын 35.1 хувь нь олон хүн цугласан газруудад бүртгэгдсэн бол 12.9 хувийнх нь халдварын эх үүсвэрийг олж тогтоож чадаагүй байна.

Амны хаалтыг ам, хамраа бүрэн хаахгүй, зохих ёсоор нь зүүгээгүй тохиолдолд торгууль ногдуулна.  Гэхдээ 14-өөс доош насны хүмүүс, эрүүл мэндийн шалтгаанаар амны хаалт зүүж чадахгүй байгаа өвчтөнүүд, эсвэл бие дааж амны хаалт зүүж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг торгуулиас чөлөөлөх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 101 тохиолдол бүртгэгджээ 2020-11-10

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 146-аар нэмэгдэж нийт 27799-д хүрэв. 2020-11-11

Мүн Жэ Ин ойрын хугацаанд Жо Байдентай утсаар ярина 2020-11-11

СӨҮЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГҮҮДИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАВ 2020-11-12

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Жо Байдентай утсаар ярьж, баяр хүргэлээ 2020-11-12

БНСУ-д маск зүүгээгүй иргэдэд 100.000 воны торгууль оногдуулна. 2020-11-12

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 143-аар нэмэгдэж нийт 27942-д хүрэв. 2020-11-12

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр 191-ээр нэмэгдэж нийт 28133-д хүрэв 2020-11-13

БНСУ-д “Дрон такси” үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна. 2020-11-13

БНСУ-д Корона вирусийн халдвар анх гарснаас хойш өнөөдөр яг 300 хоног өнгөрөөд байна. 2020-11-14

БНАСАУ Ж.Байдены ялалтын талаар мэдэгдэл хийгээгүй хэвээр байна 2020-11-15