Киргиз – Монголын тоглолт 2021 оны 6 дугаар сард гэж товложээ

Азийн хөл хөмбөгийн холбоо /AFC/-ны Тэмцээн зохион байгуулах хорооны хурал лхагва гарагт болж 2023 он хүртлэх тэмцээн уралдааны хуваарийг баталлаа.
Энэ хурлаар "Катар - 2022" хөл өөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дууссан байхаар төлөвлөжээ.
Монгол Улсын үндэсний шигшээ баг F хэсгийн ээлжит тоглолтууд болох Тажикстан, Киргиз, Японы шигшээ багуудын эсрэг 3 болон 6 дугаар сард тоглохоор болсон байна.
Тодруулбал, яг тодорхой өдрүүд товлогдоогүй ч эхний байдлаар: Тажикстан – Монгол, Монгол – Япон гэсэн тоглолтууд 2021 оны 3 дугаар сард, Киргиз – Монголын тоглолт 2021 оны 6 дугаар сард гэж товложээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.