Хонконг, Сингапур хоорондын нислэгээ сэргээнэ

Хонконг, Сингапур хоорондын нислэгээ сэргээнэ

Хонконг, Сингапур агаарын тээврийн хөдөлгөөнийг тусгаарлалтгүйгээр нээх өдрөө танилцуулжээ.

Сингапурын Иргэний агаарын тээврийн газрын мэдээлснээр, талууд энэ долоо хоногийн эхээр хэлэлцсэний дүнд хоёр талын нислэгийг энэ сарын 22-ноос нээхээр тохиролцсон ажээ.

Хоёр хотын хооронд зорчигчид нисэх онгоцонд суухынхаа өмнө “COVID-19”-ийн шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай бөгөөд тэдэнд тусгаарлагдах, гэртээ байх шаардлага тавихгүй юм

“Агаарын тээврийн хөдөлгөөний сэргээснээр өдөрт нэг нислэгээр 200 хүн тээвэрлэж эхэлнэ. Өдөрт үйлдэх нислэгийн тоог 12 дугаар сарын 7-ноос хоёр болгож нэмэгдүүлнэ” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.