Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б нь энэ сарын 19-ний шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач амиа алдахаасаа өмнө аймгийн Засаг даргын өрөөнд байсан гэх мэдээлэл бий. Нас барсан шалтгааныг холбогдох цагдаагийн байгууллага шалгаж байна.
Ямартай ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргыг ийн ажлаас нь чөлөөлж, болсон явдлыг шалгаж тогтоохоор болж байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Засаг даргын тамгын газрын байранд архи, согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон. Энэ тухайгаа Засаг дарга В.Рэнцэндорж өөрөө мэдүүлж, Ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн" гэдгээ хэлсэн. Иймээс Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтайн Засаг даргын чөлөөлж байна. Харин хүн амины хэргийг шалгаж, урьдчилсан байдлаар тогтооход хамгийн багадаа 14 хоногийн хугацаа шаардлагатай гэдгийг Цагдаагийн байгууллагаас ЗГХЭГ-т мэдэгдсэн" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.