Ж.Баясгалан: Би тэргэн дээр суудаг болсон ч хөгжилд саад болоогүй

Ж.Баясгалан: Би тэргэн дээр суудаг болсон ч хөгжилд саад болоогүй

Жүжигчин СТА Ж.Баясгалан АН-ын гишүүн болж, намын гишүүний батлахаа өнөөдөр  /2020.02.21/ АН-ын дарга С.Эрдэнээс гардаж авлаа.

Тэрбээр АН-д гишүүнээр элссэнийхээ дараа “Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлөн энд ирсэн. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр томьёоноос эхлэн ажлаа эхлүүлэх нь зөв. Би тэргэн дээр суудаг болсон ч хөгжилд саад болоогүй. Тиймээс биднийг тусгай хэрэгцээт иргэд гэж ойлгохыг хүсэж байна. Тэгэх юм бол тусгай хэрэгцээт иргэдийн амьдралдаа итгэх итгэл нэмэгдэнэ. Өнөөдөр төр засгийг муулах боломж байхгүй. Тусгай сургуулиудыг нээсэн. Гэхдээ хүртээмжтэй биш байна. Тусгай хэрэгцээт иргэд тусгай сургуульд очихын тулд тусгай зам, тусгай автобусаар үйлчлүүлэх ёстой. Нөгөө талаар тэдгээр иргэдийг тусгай сургуульд сургаад байх юм бол улам нийгмээс тусгаарлагддаг. Тийм болохоор нийгэм маань тусгай хэрэгцээт иргэдийг тэвэрч авах хэрэгтэй байна” хэмээн үг хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.