Жүжигчин Ж.Баясгалан АН-ын гишүүн болов

Жүжигчин Ж.Баясгалан АН-ын гишүүн болов

Жүжигчин Ж.Баясгалан АН-ын гишүүн болж, намын гишүүний батлахаа өнөөдөр  /2020.02.21/ АН-ын дарга С.Эрдэнээс гардаж авлаа.

Жүжигчин Ж.Баясгалан АН-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлсэн бол түүнд намын батлах гардуулах үеэрээ АН-ын дарга С.Эрдэнэ "Монголд байгаа 114 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж Ж.Баясгалан маань бидэнтэй нэгдэж байна. АН-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах мөрийн хөтөлбөр боловсруулж байгаатай холбоотой бидэнтэй хамтарч ажиллах юм. АН цаашид мөрийн хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг тусгах болно" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.