ШУУРХАЙ: БНСУ-аас ирсэн ЗУРГААН оюутныг тусгаарлалаа

ШУУРХАЙ: БНСУ-аас ирсэн ЗУРГААН оюутныг тусгаарлалаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өдөр бүр коронавирус COVID19-ийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар өдөр бүр мэдээлэл хийж байгаа. 

Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭБМ)-аас өгсөн мэдээллээр хоёрдугаар сарын 21-ний байдлаар “Ковед 19” вирусийн 75777 тохиолдол бүртгэгдсэнээс 2129 нь нас барсан байна. БНХАУ-аас гадна бусад улс оронд 1908 тохиолдол бүртгэгджээ. 

А.Амбасэлмаа:

-Сэжигтэй тохиолдолд бүртгэгдэж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 19 хүн, Завханд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу бүгд сөрөг буюу корона вирус илрээгүй гэж гарсан.

Өчигдөр орой (2020.02.20) Бусан-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ажиглалтад авсан. Учир нь Өмнөд Солонгосын Дэвү хотод тус улсын өвчлөлийн 80 гаруй хувь бүртгэгдлээ. Тус хотод Монгол Улсын олон иргэн сурч, ажиллаж, амьдардаг юм байна. Тиймээс Өмнөд Солонгосоос ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлах нь зөв гэж үзсэн. Оюутнуудын биеийн байдал сайн, халуураагүй, ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ж.Баясгалан: Би тэргэн дээр суудаг болсон ч хөгжилд саад болоогүй 2020-02-21

Л.Оюун-Эрдэнэ: Говь-Алтайн Засаг дарга өөрөө ёс зүйн хариуцлага хүлээхэд татгалзахгүй гэсэн 2020-02-21

Тээврийн цагдаагийн албаны дэргэдэх шинэ гүүрийг “Олимпын гүүр” гэж нэрлэлээ 2020-02-21

Жүжигчин Ж.Баясгалан АН-ын гишүүн болов 2020-02-21

"Урт цагаан"-ыг өнөөдрөөс БҮРЭН ХААЖ, цагдаагийн хяналт эхлүүллээ 2020-02-21

ШУУРХАЙ: БНСУ-аас ирсэн ЗУРГААН оюутныг тусгаарлалаа 2020-02-21

Аяллын хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн Америкийн 11 иргэнээс коронавирус илэрчээ 2020-02-21

Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ 2020-02-21

Сар шинийн өдрүүдийн ЦАГ АГААРЫН ЗУРАГЛАЛ 2020-02-21

БНХАУ-д коронавирусээр халдварласны улмаас амиа алдсан хүний тоо 2236 болжээ 2020-02-21

Эксперт: Коронавирусийн халдвар томуу шиг УРТ ХУГАЦААНД үргэлжилж магадгүй 2020-02-21