Албаар машинд мөргүүлж 20 сая вон салгажээ

Албаар машинд мөргүүлж 20 сая вон салгажээ
Машинд албаар мөргүүлээд эмчилгээний зардалд 22 сая вон авсан иргэн А (45 Настай) цагдаад баригджээ. Тэрээр мөнгө авах зорилгоор Кённам Намхэд байрлах замд явж буй машины урдуур дөрвөн ч удаа гэнэт гарч ирэн дайруулах оролдлого хийсэн нь гудамжны камерт бичигдсэн байна. Түүний сүүлийн оролдлого бүтэж машинд дайруулан эмнэлгээс нэг хөл хугаралттай хэмээн оношлогдон, дайрсан жолооч түүнд 20 гаруй воны эмчилгээний зардал өгсөн аж. Уг хэрэг энгийн осол мэт өнгөрч болох байсан хэдий ч хэргийг шалгаж байсан цагдаа осол болсон газрын бичлэгийг үзэж байгаад хохирогч машины урдуур албаар орсныг нь олж тогтоосон байна. А ч мөн тус бичлэгийг үзээд хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд цагдаагийн газраас А-г өмнө ч мөн адил ийм хэрэг хийж байсан эсэхийг шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.