Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо 156 боллоо
Өмнөд Солонгост нэг шөнийн дотор коронавирусийн 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Халдвар цаашид эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байна.
БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол энэ сарын 19-нд бүртгэгдсэн юм.
БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудад хандан тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргасан билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдийг дагаж, өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч, огих зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг сануулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.