Байден: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй бол илүү олон хүн нас барж болзошгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргаа манай багтай хамтран ажиллахаас татгалзсан хэвээр байвал ноцтой үр дагаврууд учирна гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден анхааруулжээ.
Д.Трамп 11 дүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн зэрэгцээ дараагийн засаг захиргаанд эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгөх чиглэлд хамтран ажиллахаас татгалзаж буй үед Ж.Байден ийнхүү мэдэгдсэн байна.
“Хэрэв бид хамтран ажиллахгүй бол коронавирусний халдварын улмаас илүү олон хүн нас барж болзошгүй” гэж ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад шаардлагатай саналыг тоог хэдийн авсан Ж.Байден Делавер муж улсын Уилмингтон хотод даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.