Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв байранд коронавирусний халдварын 65 тохиолдол бүртгэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв байранд коронавирусний халдварын 65 тохиолдол бүртгэгджээ.

Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв байранд коронавирусний халдварын 65 тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкхове мэдэгдэв.

“Бусад байгууллагын нэгэн адил бид халдварт өвчний нөхцөл байдлыг ажиглаж байгаа. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш ДЭМБ-ын төв байранд халдварын 65 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд 5 тохиолдол илэрсэн байна” хэмээн тэрбээр хэлжээ.

“Өвчний тархалтыг зогсоохын тулд бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, бид тусгаарлалтын дүрэм журмыг мөрдөж, агааржуулалтыг шалгаж, хонгилд тэмдэглэгээ хийж, бусад арга хэмжээг авч байна” хэмээн Мария ван Керкхове онцлов. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.