Канад нөөцөлсөн вакцинаасаа буурай орнуудад хандивлана

Канад нөөцөлсөн вакцинаасаа буурай орнуудад хандивлана

Оршин суугчиддаа зориулж нөөцлөх коронавирусний вакцинаасаа буурай орнуудад хандивлах асуудлаар Канадын эрх баригчид яриа хэлэлцээ хийж байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, вакциныг “COVAX Facility” олон улсын сангаар дамжуулан хандивлах аж. Коронавирусний вакцин дэлхий даяар нэн даруй бөгөөд шударга хуваарилагдах ёстой хэмээн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өмнө нь мэдэгдсэн юм.

Канадын Засгийн газар коронавирусний вакцин нийлүүлэхээр “AstraZeneca”, “Novavax”, “Johnson & Johnson”, “Pfizer”, “Moderna”, “Sanofi”, “GSK” компаниудтай гэрээ байгуулжээ. Шинээр гарах вакцинаас Канад 300 сая гаруй туныг нөөцлөх аж. Гэрээний нөхцөлийн дагуу компаниуд вакцинаа үйлдвэрлээд эхэлмэгц Канад вакцинаа хүлээн авна. Түүнчлэн иргэдийг вакцинжуулалтад үнэгүй хамруулах юм. 

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/243788

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ямар улс орнуудад коронавирус бүртгэгдээгүй вэ 2020-11-19

Японд коронавирусний тархалтын байдал дээд зэргийн түгшүүртэй түвшинд хүрсэн гэв 2020-11-19

Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тамхинаас татгалзахыг уриалжээ 2020-11-19

Дэлхийн зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ эргэн чангатгах арга хэмжээнүүдийг авч эхэллээ 2020-11-19

Жозеф Байден ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох бэлтгэлээ хангаж байна 2020-11-19

Канад нөөцөлсөн вакцинаасаа буурай орнуудад хандивлана 2020-11-19

ШХАБ-20: Монгол Улс идэвхтэй ажиглагч хэвээрээ 2020-11-19

Францад цар тахлын улмаас иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд муудсан гэв 2020-11-20

Хятадын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цас ороод байна 2020-11-20

Африкт коронавирусний халдвар авсан хүний тоо 2 саяыг давлаа 2020-11-20

Ашигт малтмалтай том солир энэ сарын сүүлчээр дэлхийн хажуугаар өнгөрнө 2020-11-20