Японд коронавирусний тархалтын байдал дээд зэргийн түгшүүртэй түвшинд хүрсэн гэв
Японд коронавирусний тархалтын байдал дээд зэргийн түгшүүртэй түвшинд хүрснийг эрх баригчид мэдэж байгаа гэж тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгджээ.
“Коронавирусний тархалтын тухайд өчигдөр халдварын шинэ тохиолдол дээд үзүүлэлтийг давсан, энэ нь маш түгшүүртэй нөхцөл байдал гэдгийг бид ойлгож байгаа” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Сүга мөн дөрвөөс дээш хүний бүрэлдэхүүнтэй кафе, зоогийн газарт орохоос татгалзахыг нийслэл хотын оршин суугчдад уриалах боломжийг анхаарч үзэхийг Токиогийн захиргаанаас хүссэн болохыг цохон дурджээ.
Японы Засгийн газрын тэргүүн мөн иргэддээ хандан амны хаалтаа зүүж, хоорондоо зай барих журмыг дагаж мөрдөн коронавирусний тархалттай хийж буй тэмцэлд хувь нэмрээ оруулахыг дахин уриалсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.