Солонгос улсын Кикбоксын тэмцээнд М.Нандин-Эрдэнэ, Н.Чингүүнжав нар амжилттай оролцож аврагын болзол хангалаа.

Солонгос улсын Кикбоксын тэмцээнд М.Нандин-Эрдэнэ, Н.Чингүүнжав нар амжилттай оролцож аврагын болзол хангалаа.

Өнөөдөр Солонгос улсын Кикбоксын аврага шалгаруулах 14 дахь удаагийн тэмцээн Дэжон хотноо амжилттай болж өндөрлөжээ. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Боксын олон улсын хэмжээний мастер, Road Fc дэвжээний тулаанч М.Нандин-Эрдэнэ, Таеквондогийн олон улсын хэмжээний мастер, Road Fc дэвжээний тулаанч Н.Чингүүнжав нар амжилттай оролцож аврагын болзол хангалаа. М.Нандин-Эрдэнийн хувьд 75 кг жинд тулалдсан бөгөөд нийт 4 удаагийн тулаан хийж, гартаа хүнд гэмтэл авсан ч аваргын болзол хангаж чадсан байна.  Н.Чингүүнжавын хувьд 71 кг-ийн жинд тулалдаж, 3 удаагийн тулаан хийн Солонгос улсын Кикбоксын аварга боллоо. Монгол улсаас анх удаа Кикбоксын төрөлд тэргүүн байр эзэлж “Аварга” цолыг хүртэж байгаа бөгөөд хоёр тамирчин маань техникийн илт давуу байдлаар өрсөлдөгчөө буулгаж авсан сонирхолтой тоглолтуудыг гаргаж, Монгол улсынхаа нэрийг хилийн чанадад мандууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Инчон хотод гал гарсны улмаас 3 хүн нас барж, 6 хүн гэмтсэн байна 2020-11-19

БНСУ-д халдварын 343-н тохиолдол шинээр бүртгэгджээ 2020-11-19

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр 363-аар нэмэгдэж нийт 30017-д хүрэв 2020-11-20

БНСУ-д БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчилна 2020-11-20

Сөүлд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлжээ 2020-11-20

Солонгос улсын Кикбоксын тэмцээнд М.Нандин-Эрдэнэ, Н.Чингүүнжав нар амжилттай оролцож аврагын болзол хангалаа. 2020-11-21

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 271-ээр нэмэгдэж нийт 31004-д хүрэв. 2020-11-23

Сөүлд халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг энэ оныг дуустал чангатгана 2020-11-23

Харилцаа холбоогоо сэргээхийг БНАСАУ-д уриалжээ 2020-11-23

ӨМНӨД СОЛОНГОСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ МОНГОЛ ЭМЭГТЭЙ АНХ УДАА ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ 2020-11-23

БНСУд коронавирусаар халдварласан тохиолдол 349-өөр нэмэгдэж нийт 31353-д хүрэв. 2020-11-24