БНСУд коронавирусаар халдварласан тохиолдол 349-өөр нэмэгдэж нийт 31353-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 11 дүгээр сарын 24-ны 00.00 цагийн байдлаар 349-өөр нэмэгдэж нийт 31353-д хүрэв. Шинээр илэрсэн 349 тохиолдлын 29 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 26722 (+183) иргэн эдгэрсэн бол 510 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 2,946,399 (+24,264) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2,857,277 (+22,601) иргэний хариу сөрөг гарч 57,769 (+1,314) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 4,121 (+183) иргэн байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.