Харилцаа холбоогоо сэргээхийг БНАСАУ-д уриалжээ
Хоёр Солонгос харилцаагаа дахин сэргээхийн тулд тавигдах эхний цэг нь байнгын харилцаа холбооны шугамыг сэргээх явдал юм хэмээн Солонгосын Үндэстнээ нэгтгэх сайд Ли Ин Ён мэдэгджээ.
Удирдагч Ким Жөн Ун, түүний гэр бүлийн гишүүдийг шүүмжилсэн ухуулах хуудсуудыг БНСУ-ын идэвхтнүүд тараасныг БНАСАУ эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Кэсон хот дахь Солонгос хоорондын холбоо барих байрыг дэлбэлсэн юм. Үүний дараа хоёр улс хоорондын харилцаа холбооны шугамуудыг хаасан.
“Холбоо барих байрыг шинээр нээх замаар харилцаа холбоогоо сэргээх нь шинэ, тайван цаг үеийн дохио болсон өөрчлөлтийг авчирна” хэмээн Ли Ин Ён онцлон тэмдэглэжээ. Төлөөлөгчийн газрыг БНАСАУ устгасан нь Солонгосын ард түмний энх тайван байдалд хүрэх итгэл найдварыг хөсөрдүүлсэн том алдаа болсон юм хэмээн тэрбээр мэдэгдэхийн сацуу дайсагнасан байдлыг дахин даамжруулахгүй байхыг БНАСАУ-д уриалжээ.
Хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулахын тулд Сөүлд БНАСАУ-ын төлөөлөгчийн газар, Пёньянд БНСУ-ын төлөөлөгчийн газрыг нээх эсвэл Кэсонд төдийгүй БНАСАУ-ын бусад дүүрэгт холбоо барих байр шинээр барихыг Үндэстнээ нэгтгэх сайд мөн санал болгов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.