Турк иргэдээ вакцинжуулалтад үнэгүй хамруулна
Туркийн эрх баригчид иргэдээ коронавирусний вакцинд үнэгүй хамруулах бодолтой байна хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ.
“Хятадын вакцин үйлдвэрлэгч “Sinovac” компанитай яриа хэлэлцээ хийж, шаардлагатай хуулийн процессууд явагдсан. Вакцинжуулалтыг эхлүүлэх зорилгоор 10 сая тун вакциныг Турк руу илгээгээд байна. Вакцинжуулалтад иргэд үнэ төлбөргүй хамрагдана” хэмээн тэрбээр хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.