АНУ-д коронавирусний вакциныг ирэх сараас хийж эхэлж магадгүй

АНУ-д коронавирусний вакциныг ирэх сараас хийж эхэлж магадгүй

АНУ-д “COVID-19”-ийн вакциныг ирэх 12 дугаар сарын 11-нээс хийж эхэлж магадгүй гэж тус улсын Засгийн газрын коронавирусний вакцины хөтөлбөрийн тэргүүн, доктор Монсеф Слауи мэдээлэв.

“Бид аливаа вакциныг зөвшөөрөл гарснаас нь хойш 24 цагийн дотор дархлаажуулалтад хамруулах газруудад нийлүүлэхийг зорьж байна. Иймээс эхний хүмүүст 12 дугаар сарын 11 юм уу 12-ноос вакцин хийж эхэлнэ гэж найдаж байна” гэж тэрбээр хэлжээ.

“Pfizer” компани өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газарт вакцинаа яаралтай зориулалтаар ашиглахыг зөвшөөрөх хүсэлт гаргасан бөгөөд тус байгууллагын вакцины асуудал хариуцсан зөвлөл 12 дугаар сарын 10-нд хуралдахаар товлоод байгаа ажээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар 12 сая гаруй хүн халдвар авч, 255 мянга гаруй хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.