Британийн хөгжүүлж буй вакцин 90 хувийн үр дүн үзүүллээ

Британийн хөгжүүлж буй вакцин 90 хувийн үр дүн үзүүллээ

Их Британийн анагаахын “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран хөгжүүлж буй коронавирусний эсрэг вакцин 90 хувийн үр дүн үзүүллээ.

Вакцины туршилтад 20 гаруй мянган хүн оролцсоны тал нь Их Британийн, үлдсэн багахан хувь нь Бразилын иргэд байгаа юм.

Вакцины тунгаас хамаарч үзүүлэх үр дүн нь 62-90 хувьд хэлбэлзэж байсан байна. Тухайлбал хоёр дараалж өндөр тунгаар тариулахад 62 хувийн дархлаа тогтож байсан бол эхлээд бага, дараа нь өндөр тунгаар тарихад 90 хувь болж үр дүн нь нэмэгдэж байжээ. Одоогоор эрдэмтэд яагаад тунгийн хэмжээ дархлаа тогтоход  нөлөөлж байгааг эцэслэн тайлбарлаж чадахгүй байна.

Тус вакциныг нийтдээ 10 сарын хугацаанд бүтээсэн юм. Цаашид гурав дахь шатны судалгааг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Вакцины дундаж үнэ ч бусад вакциныг бодвол хямд байхаар төлөвлөж байна. Их Британийн Засгийн газар дээрх вакцинаас 100 сая тунг захиалсан юм. Хэрэв Засгийн газар уг вакцинд зөвшөөрөл олговол эхний ээлжид дөрвөн сая тунг нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.


Эх сурвалж: The Washington Post

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.