БНСУ өнөөдрөөс 2-р шатлалруу шижлүүлэхээр болжээ.
<Нийгэмд зай барих дэглэм 2-р шатруу шилжинэ>
БНСУ-ын Засгийн газраас 11 сарын 24 – 12 сарын 7 өдөр хүртэл нийслэл орчмын бүс нутгаар нийгэмд зай барих дэглэмийг 2-р шатлалруу шижлүүлэхээр болжээ.
Вирус тархах аюултай гэж үзсэн олон нийтийн газар болох клуб, архины газарт олноор цугларахыг хатуу хориглож ажиллах цагт хязграалалт орно.
Кароаке болон тоглолтын газар нь 21 цагт үүд хаалгаа барих ба хоолны газар 21 цагаас хойш зөвхөн авч явах болох хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.
Мөн фитнес, билльярдны газар, гольфийн талбай зэрэг 21 цагаас хойш ажиллахгүй.
Кафе : бүтэн өдрийн турш зөвхөн авч явах болон хүргэлт үйлчлэх ба кафе дотор сууж үйлчлүүлэх хориотой. Франчайз кафегаас гадна уух юм гарах бүх л кафе хамаарна.
*Харин 50м2 ба түүнээс том хэмжээтэй кафе бол ширээ хооронд 1 метрын зай барих, нэг сандал алгасаж суух, ширээ хооронд шилэн хаалт хийх зэрэг арга хэмжээ авна.
Маск зүүх, орох үйлчлүүлэгчдийн мэдээллийг шалгах, ариутгах зэрэг өмнө хийгдэж байсан арга хэмжээ хэвийн явагдана. Эдгээр шаардлагыг зөрчсөн тохиололд албан байгууллага 3 сая вон хүртэл, үйлчлүүлэгч хувь хүн 100,000 вон хүртэл торгуультай.
Хуримын ёслол, оршуулгын ёслол зэрэг 100 хүний тоогоор хязгаарлагдана.
Кино театр, тоглолтын газар, Компьютер тоглоомын газар, Хичээл хийдэг кафед үйлчлүүлэгчид нэг сандал алгасаж суух ба , номын сан болон хичээл хийдэг кафед үйлчлүүлэгчдийн тоог 50% багасган 21 цагаас хойш ажиллахгүй.
Тоглоомын төв, усан паркны үйлчлүүлэгчдийг 1/3 -аар хязгаарлана.
Төрөл бүрийн уулзалт цуглаанд оролцогчдын тоо 100-гаас доош байвал зөвшөөрнө. Ингэхдээ маск заавал зүүхийг шаардах ба шаардлага зөрчсон тохиолдолд торгуультай.
Эх сурвалж: Asia People Mongolia
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.