Орон нутгийн галт тэрэг хоёрдугаар сарын 23-26-нд бүх чиглэлд зорчихгүй

Орон нутгийн галт тэрэг хоёрдугаар сарын 23-26-нд бүх чиглэлд зорчихгүй

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, Улсын Онцгой комисс 2 дугаар сарын 23-27-нд аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргасан. Үүний дагуу орон нутгийн чиглэлийн галт тэргүүд өнөөдрөөс эхлэн урд, хойд чиглэлд зорчихгүй болсныг УБТЗ ХНН мэдээллээ. Үүнд:

2 дугаар сарын 22-нд буюу өнөөдөр Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Зүүнхараа, Эрдэнэт, Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Шарын голын чиглэлийн галт тэрэг аялахгүй болж байна. 

2 дугаар сарын 23-26-нд орон нутгийн бүх зорчигч галт тэрэг зорчихгүй болсныг мэдэгдлээ. 

2 дугаар сарын 27-нд мөн Зүүнхараа-Улаанбаатарын 282-р галт тэрэг, Сүхбаатар-Улаанбаатарын 272, Улаанбаатар-Шарын гол-Улаанбаатарын чиглэлийн 604 болон 605-р галт тэрэг, мөн Дархан-Шарын гол-Дархан чиглэлийн 606 болон 603-р галт тэрэг аялахгүй болжээ. 

Дээрх өдрүүдэд дурдсан чиглэлийн галт тэргээр зорчих тасалбар худалдан авсан зорчигчдын тасалбарыг шимтгэл, хураамжгүй төлбөрийн буцаан олгоно гэж УБТЗ-аас мэдээллээ. 

2 дугаар сарын 23, 25-ны Улаанбаатар-Эрхүү, 2 дугаар сарын 24, 25-ны Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялах юм байна. Ингэхдээ Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж суулгахгүй ба зөвхөн Сүхбаатар өртөөнөөс суух болон Сүхбаатар өртөөнд буух тасалбартай зорчигчийг тээвэрлэх талаар мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.